“Шилдэг 100 номын танилцуулга” Фауст – Гётё



Гёте "Фауст"-аа насан туршдаа бичжээ. Энэ эмгэнэлт жүжгээ олон түмний дунд ихэд алдаршсан доктор Фаустын тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн бөгөөд бодит ахуйн реалист дүр зураглалыг Библи судар, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, билгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлсэн байна. Энэ жүжигт хүн төрөлхтний сайхан ирээдүйн төлөө Фауст эрдэмтний хийсэн цөхрөлтгүй эрэлхийлэх замд тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг харуулсан байдаг. Түүнийг гүн ухаан, хүний амьдралын мөн чанарыг эргэцүүлэх хүн бүр унших хэрэгтэй гэдэг юм байна лээ. Харин би залуу таныг заавал танилцаарай гэж хэлье. Монгол хэл дээр буусан байна лээ. Эхлээд уншихад хэцүү, жүжиг учраас харилцан яриа маягаар бичсэн байгаа. Уншихад шантарч магадгүй. Ойлгож, сонирхож уншаарай. Унгарт Гётегийн Фаустаа өдөр бүр бичдэг байсан рестораны сандал байдаг юм байна лээ. Түүний "Залуу Вертерын сэтгэлийн шаналгаа" бас л унших ёстой номуудын нэг дээ. Гёте "Фауст"-аа насан туршдаа бичжээ. Энэ эмгэнэлт жүжгээ олон түмний дунд ихэдалдаршсан доктор Фаустын тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн бөгөөд бодит ахуйн реалист дүр эураглалыг Библи судар, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, билгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлсэн байна. Энэ жүжигт хүн төрөлхтний сайхан ирээдүйн төлөө Фауст эрдэмтний хийсэн цөхрөлтгүй эрэлхийлэх замд тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг харуулсан байдаг. Түүнийг гүн ухаан, хүний амьдралын мөн чанарыг эргэцүүлэх хүн бүр унших хэрэгтэй гэдэг юм байна лээ. Харин би залуу таныг заавал танилцаарай гэж хэлье. Монгол хэл дээр буусан байна лээ. Эхлээд уншихад хэцүү, жүжиг учраас харилцан яриа маягаар бичсэн байгаа. Уншихад шантарч магадгүй. Ойлгож, сонирхож уншаарай. Унгарт Гётегийн Фаустаа өдөр бүр бичдэг байсан рестораны сандал байдаг юм байна лээ. Түүний "Залуу Вертерын сэтгэлийн шаналгаа" бас л унших ёстой номуудын нэг дээ.

No comments:

Post a Comment