ЕРТӨНЦИЙГ ЭРГҮҮЛСЭН НОМУУД



Утга зохиолын салбарын бvх цаг vеийн бvтээлийн тухай Fashion Time сэтгvvлд ийн бичжээ.Ном зохиол нь vе vеийн хvмvvсийн мэргэн ухааныг хадгалах өөр хэлбэр байгаагvй тэр эрт цагт хvн төрөлхний ухамсрыг төлөвшvvлж байжээ. Өнөөдөр бол хvмvvс болон харилцааны сувгийн хооронд хамтран ажиллах арга өдий төдийгөөрөө байна. Гэвч чухамхvv ном л зуун зууны мэргэн ухааныг хадгалж, бидний нийгмийн дадал барилыг төлөвшvvлж, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж байдаг юм. Fashion Time сэтгvvл хvн төрөлхтөнд гойд нөлөөлсөн бvх цаг vеийн уран зохиолын гол гол дурсгалыг сонгож авсан байна.

Библи
Ертөнцийг эргvvлсэн номууд нь юуны өмнө шашны номууд байсан нь маргаангvй. Тэдгээрийн тухай ярих шаардлагагvй, харин унших хэрэгтэй. Дашрамд дурдахад, сонирхолтой маш олон баримт байдаг. Жишээ нь, дэлхийд библ секунд тутамд нэгээр нэмэгддэг байна. Библийг 2000 хэлээр орчуулжээ, библийг 16 дугаар зуунд бичсэн, эхийг нь хамгийн сайн тайлбарласан, материалын хувьд хамгийн vнэтэй нь. Оросын хааны гэрт байсан эртний библийн нэг болох Синайн хуулийг большевикууд 20-иод оны эхээр хагас сая доллараар худалдсан нь тэр vед асар их мөнгө байлаа.
Дон Кихот
Энэ ном хэвлэгдсэн хувийн тухайд Библийн дараа л орно. Номыг бичсэн Мигель Сервантес vvнд лав ит¬гэхгvй байсан байх, учир нь тэрбээр амьд ахуйдаа тун азгvй байжээ. Зохиолч өрөө төлөөгvйн улмаас Севильи гянданд хоригдож байхдаа бичсэн «Дон Кихот» романы эхний хэсэг 1605 онд хэвлэгджээ. Номыг хямд vнээр тааруу (хэвлэлийн эзэн ахиухан мөнгө зарахаас айжээ) хэвлэсэн ч асар их эрэлттэй болж, зохиогчоо алдаршуулсан байна. Гэвч алдар нэр Сервантест мөнгө авчирсангvй, харин ч романы хоёрдугаар хэсэг хэвлэгдэхээс нэг жилийн өмнө Авельянеде гэгч «Дон Кихот»-ын «хулгайн» хувийг хэвлvvлсэн байна. Луйврыг даруй илрvvлсэн ч уршиг нь vлджээ. Зохиолч ганцаардмал байдалд нас нөгчиж, бусдын мөнгөөр оршуулжээ. 400 жил өнгөрсөн ч Сервантесын ном, юуны өмнө романы гол баатар Дон Кихот, Санчо Панса нар одоо хvртэл хvн гэдэг амьтны шилдэг мөртлөө хамгаалалтгvй талын бэлгэ тэмдэг болсоор байна.

Камасутра
Энэ номыг хvн болгон бvгдээрээ уншаагvй ч юуны тухай ном болохыг хvн бvр төсөөлдөг. Гэхдээ «Камасутра» дан эротикийн тухай ном биш. Эротикийн тухай байдаг ч зөвхөн тvvгээр зогсоогvй. Бvтэн хагас мянган жилийн өмнө зохиосон эртний энэтхэгийн энэ судар бvхэлдээ цэнгэл жаргалд ахиухан сургаж, бас бvх хvн санаа сэтгэл, бие бялдраар өв тэгш байх эрхтэй, чадвартай гэж тайлбарладаг юм. Эл номын туулсан зам тийм ч амар хялбар байгаагvй. Англичууд Энэтхэгийг эзлэх vедээ «Камасутра»-г хориглосон. Гэхдээ зориг гаргаж, тvvнийг англиар орчуулсан Ричард Бертонд талархах хэрэгтэй. Номыг орчуулагчийн зөвшөөрөлгvйгээр цөөн хувь хэвлэж, бараг нууцаар тараасан. Яваандаа нөхцөл байдал өөрчлөгдөж, зан авир зөөлөрсөн ч орон оронд энэ номд янз бvрээр хандсан. Орос Улсад «Камасутра»-г хэвлэх нь зарчмын хувьд бараг боломжгvй байв. Учир нь бvр хувьсгалаас өмнө энэ судрыг балиар зvйл гэдэг байв. Ямар боловч энэ ном тогтсон заншлыг vндсээр нь эвдэж, секст олон хvний хандах хандлагыг нэлээд өөрчилсөн юм.

Алиса гайхамшигийн оронд
Тим Бертоны ийм нэртэй кино тасалбарын орлогоороо дээд амжилт тогтоож байгаа өнөө vед Льюис Кэрроллийн шилдэг зохиолыг дахиад л сонирхох болов. Ер нь «Алиса» нь цаг ямагт алдартай байсан номын нэг. Тэгээд ч тvvнийг шvтэн биширч иржээ. Дашрамд дурдахад, Кэрролийн ном 1865 онд эхэлж хэвлэгдсэн даруйдаа л амжилт олсон юм. Энэ ном vнэхээр ертөнцийг эргvvлсэн юм. «Википеди»-д дурдсан сонирхолтой хэдэн баримт энэ байна. «Алиса» нэр ихэд тvгсэн. Өвчтөн ямар нэг юмыг яг байгаагаас нь багаар юмуу их болгож харах сэтгэл санааны өвчнийг Alise in Wonderland syndrome гэдэг юм. Өөр бас юу хэлж болох вэ? Зохиолын баатар Шляпникийн солиорол «Эсгий малгай шиг солиотой» гэдэг англи хэллэгтэй холбоотой. Энэ нь эрт цагт эсгий малгай хийдэг эсгийг бэлтгэхдээ мөнгөн ус ашигладаг байснаас vvджээ. Тийм малгайг байнга өмссөн хvмvvс солиордог байжээ. Зохиолын гол баатар Лиделл овогтой охин Алисагийн тухайд бол, Кэрролл гэрлэе гэсэн санал тавьсан ч тvvний эхнэр болсонгvй, харин шавьтай нь ханилж, дөрвөн хvvхэд төрvvлж, нас их өндөр болсон хойно нас баржээ.

Гэм зэм
Достоевский бол дэлхий дэх оросын тэргvvн зохиолч, хамгийн нөлөөтэй, зохиолоос нь байнга ишлэдэг зохиолч. Достоевский хоригдож байхдаа зохиосон «Гэм зэм» зохиол эхний санаагаараа гол баатрын өчил шиг байв. Энэ санааг зохиолч зургаан жилийн турш боджээ. Дараа нь бvр хоосорсон нөхцөлд Достоевский зохиолынхоо гурван боть тvvвэр хэвлvvлэх эрхийг хэвлэлийн эзэнд худалдах алдаатай алхам хийж, дөрвөн сарын дараа бас нэг номоо өгөх vvрэг хvлээжээ. Достоевский мөнгө аваад зээлдvvлэгчидтэй тооцоо хийж, Висбаден руу явжээ. Тэнд тэрбээр өөрт байсан бvх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, орон байрны хөлс төлж, өөрийгөө тэжээх боломжгvй болсон учир Раскольниковын тvvхийг бичихээр суужээ. Зохиолч товлосон хугацаандаа зохиолоо бичиж амжсангvй, арваннэгдvгээр сард хэвлэхээр төлөвлөж байсан номыг «Русский вестник» сэтгvvлд нэгдvгээр сард хэвлэж эхэлж, оны эцэс хvртэл сар болгон хэсэг хэсгээр хэвлэж байлаа. Достоевский романыг нь сэтгvvлд нийтлэхийн сацуу гvйцээж бичив. «Гэм зэм» роман жилийн дараа Орост тусгай ном болж, дараа нь герман, францаар олон хувь хэвлэгдэн, театрт жvжиг болгон тоглох зэргээр амжилтад хvрэв. Достоевский таван жилийн дараа хоёр дахь эхнэрийнхээ ачаар мөрийтэй тоглоомоос гарав. Тэгээд «Мөрийтэй тоглоомчин» номоо «Гэм зэм»-ийн адил хилийн чанадад Баден-Баденд бичжээ.

Харри Поттерын тухай цуврал
Жоан Роулинг Манчестерээс Лондон руу галт тэргээр явж байхдаа маш том шил зvvсэн нэг жаалыг харсаны дараа Харри Пот¬терын тухай би-чихээр боджээ. Гэвч тvvнээс хойш нэг жилийн дараа л 1991 онд Португалид нvvн очиж, багшаар ажиллаж байхдаа л номоо бичиж эхэлсэн байна. Роулинг vдэш болгон хуучин бичгийн машины ард сууж, номоо бичнэ. Дараа нь тэрбээр Англид, тодруулж хэлбэл Шотландын Эдинбургт буцаж очиж, ажилгvй байхдаа зохиолоо бичсээр байлаа. Роулинг бэлэн болсон романаа дөрвөн жилийн дараа «Блумсберри» хэвлэлийн газарт бvтэн хагас мянган фунтаар худалджээ. Аз таарахад, америкчууд тvvний бvтээлийг нэлээд өндөр vнээр 105 мянган доллараар худалдаж авсан тул романыхаа хоёрдугаар хэсгийг бичиж эхэлсэн. «Харри Поттер, гvн ухааны чулуу» 1997 оны зун худалдаанд гарчээ. Тэгэхдээ Британид ганц мянган хувь нь чимээ шуугиангvй, тvргэн борлосон бол АНУ-д энэ ном хит болов. Романы vргэлжлэл Роулингийг алдаршуулж, цаашаа юу болсныг бvгдээрээ мэднэ. Харри Поттер хvvхдийн уран зохиолд урьдын байр суурийг нь эгvvлэн авчирч, Жоан Роулингийн номоор бvхэл бvтэн vеийнхэн хvмvvжиж, зохиолч Британийн хамгийн баян эмэгтэй болов. Гагцхvv Харри Поттер хэзээ байхаа болих бол гэсэн асуудал л байна. Шидтэй жаалын адал явдлын тухай эхний номыг хэвлэлийн эзэн зөнд нь орхисон сонирхолтой баримт бий. Хэвлэгч конторын хувьд зар сурталчилгаа хийх мөнгө байсангvй. Нэг эцэг эх тvvнийг өөр эцэг эхэд санал болгосон тухай радиогоор мэдээлсний ачаар эрэлт бий болжээ. Vvнээс өөр шудрага зvйл гэж байх уу?
Да Винчийн код
Дэн Браун нэг удаа тэнгисийн хаялга дээр хэн нэгний мартсан Сидни Шелдоны «Шvvхийн өдрийн хуйвалдаан» ном олсон тухай домог байдаг. Тэрбээр тэр номыг уншиж эхлээд, «тийм ном юмуу бvр тvvнээс илvv ном» бичихээр шийджээ. Шелдоны романы хэвлэгдсэн хувьтай жишвэл одоогоор бага (Сидни Шелдоны ном 300 сая хувь хэвлэгдсэн бол Брауных 81 сая хувь хэвлэгдээд байна) боловч англи хэлний багш асан 46 настай Браун бvх талаар алдаршжээ. «Код да Винчи» романыг уншигчид биширч, романд дурдсан Парисын газраар аялал зохион байгуулж, «Мона Лиза»-гийн ойролцоо жуулчин ердийнхөөс олон очих болов.
Эл ном «Харри Поттер»-ын адил өөр бодит байдал бий болгодог буюу ердийн амьдралыг чухам хэрэг дээрээ байгаагаас нь илvv чухал болгодог юм. «Код да Винчи» номын талаар өдий төдий цуу яриа байдаг. Жишээлэхэд, романы санааг зохиолчийн эхнэр Блайт Ньюлон гаргасан гэсэн яриа бий. Браун хvvхдийн дуу зохиогчийн хувьд шоу-бизнесийн газар авахаар очоод байсан Лос-Анжелест тэр хоёр танилцжээ. Нөхрөөсөө 12 насаар ах Блайт эхлэн хөгжимчний шилэн хvзvvнээс нь барьж авч, хатуу гараараа дээш нь чангаажээ. Блайт тvvний төлөөний хvн, дараа нь хамтран зохиогч болов. «Холхон байвал зохих 187 эр, романтик сэтгэлтэй эмэгтэйчvvдэд зориулсан хөтөч» гэсэн тэдний анхны ном бестселлер болжээ. Цаг ямагт ид шид, хуйвалдаан сонирхдог байсан Дэн Браун дараа нь чиглэлээ солин, «дорвитой» роман зохиох болсны дvнд «Тоот цайз» роман нь гарчээ. Тийнхvv цааш урагшлав. Браун «Код да Винчи» романаараа 260 сая доллар олж, одоо тvvний жилийн орлого 76 сая болоод байна.

Атлантын нуруу тэнийв
1990-ээд оны эхээр АНУ-ын конгрессын номын сангаас явуулсан санал асуулгаар «Атлантын нуруу тэнийв» ном америкчуудын амьдралыг vнэхээр өөрчилсний хувьд Библийн дараах хоёрдугаар ном болжээ. Энэ романыг АНУ-ын 12 хvн дутмын нэг нь уншсан байна. Тус роман Европт ч бас алдаршжээ. Айн Рэнд өөрийнхөө роман, гvн ухааны бvтээлдээ тусгасан vзэл бодлыг бараг сектант зарчмаар нэгдсэн олон сая хvн дэмждэг байна. Зохиолч эмэгтэйн өвийг буурьтай судалдаг Рэндийн хvрээлэн бий. Товчоор хэлэхэд, Айн Рэнд vнэн хэрэгтээ «хэрхэн зөв аж төрөх» санаа бvхий лавлах зохиожээ.

Ромео Жульетта хоёр
Ромео, Жульетта хоёрын тvvхийг Шекспир бодож олоогvй аж. Тvvнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй зохиол бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бvр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жvжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жvжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд vлддэг байна.
Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бvлийн тухай эмгэнэлт жvжиг нь сонирхолтой, урнаар бичихийн Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагvй гэж эрдэмтэд vздэг юм. Шекспирийг тэр vеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шvлгээр нь мэддэг, харин тvvнийг мөнхийн болгосон жvжгийн нэрийг цөөн хvн мэддэг байжээ.

Үнэн